Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж нь ӨЭМТ-ийн дарга удирдлагуудтай 2025 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, тэдний санал бодлыг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллажээ.
Даланзадгад суманд одоогоор гурван Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/ иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Тус аймгийн ӨЭМТ-үүд орчин үеийн байр, хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж, ажиллах хүний нөөц сайн гэдгээрээ онцлог юм.