Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа гуай АНУ-ын Флоридад зохиогдсон мастеруудын ДАШТ-ний 90-94 насны ангилалд амжилт дүүрэн оролцлоо.
Тэрбээр 60, 200, 400, 800, 1500 метрийн зайн гүйлт болон гурвын харайлтын төрөлд тус бүр алтан медаль хүртэж, 2 төрлийн рекордыг шинэчлэн, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.