Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг нийтийн тээврээр тав тухтай, хүртээмжтэй үйлчлүүлэх нөхцөлийг нэмэгдүүлж, орчин үеийн стандартад нийцсэн нийтийн тээврийн 6 автобусыг Даланзадгад зорчигч тээврийн газарт хүлээлгэн өгсөн байна.
“Даланзадгадын зорчигч тээвэр” ОНӨААТҮГ нь Даланзадгад хотын 34000 иргэнд 9 чиглэлд 11 тээврийн хэрэгслээр үйлчилдэг бол ийнхүү парк шинэчлэл хийгдсэнээр нийтийн тээврийн хүртээмж илүү нэмэгдэнэ гэж үзжээ.