Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-аас соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, хадгалан хамгаалах, зан үйлийг сурталчлан таниулах зорилготой “Их говийн хаврын баяр-2025” нутгийн уул ус аргадан цэнгүүлэх Монгол зан үйлийн арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих монгол зан үйлийг 2017 онд бүртгүүлсэн байдаг.
Энэхүү өдөр мөн “Ханш нээх өдөр” тохиож байгаа бөгөөд Монголчууд маань энэ өдөр өвөг дээдсийнхээ тахиж ирсэн уул овоо, гол горхи, байгаль дэлхийг аргаддаг заншилтай байжээ.