Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 364 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3460 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1520 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "FIBA 3X3-2025" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АВАРГААР АВСТРАЛИЙН БАГ ШАЛГАРЛАА.

НИЙТЭЛСЭН: 2025-04-14 13:08 GMT+8

Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн “FIBA 3х3-2025” тэмцээн энэ оны 3-p сарын 26-наас 30-ны өдрийн хооронд Сингапур улсад дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн тус улсын тэргүүлэгч спорт, үзвэр үйлчилгээний цогцолбор болох ОСВС төвд явагдсан бөгөөд таван өдрийн турш 25 эрэгтэй, 23 эмэгтэй баг өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд Австралийн эмэгтэй, эрэгтэй багууд Ази тивийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн багууд гэх цолоо дахин нэг удаа амжилттай хамгааллаа. Австралийн эмэгтэй баг шийдвэрлэх тоглолтод Японы багийг 21:17 харьцаагаар ялж, Ази тивийн цомыг гурав дахь жилдээ дараалан, нийт тав дахь удаагаа хүртсэн бол, эрэгтэй баг нь Хятадын багтай тулж, 21:19 харьцаагаар ялав. Аль аль багийн гол тоглогчид болох Ханю Гёо болон Алекс Хиггинс-Титша нар тус бүр 11 оноо авсан. Тоглолтын төгсгөлд оноо тэнцүү болсон бөгөөд 19:19-ээр үргэлжилж байв. Шийдвэрлэх мөчид хятадууд дүрэм зөрчиж, ууний улмаас Австраличууд хоёр чөлөөт шидэлтийн эрх авч, уг боломжоо амжилттай ашигласнаар аваргын хувь заяа шийдэгдсэн юм. Ингэснээр Австралийн эрэгтэй 3х3 баг Азийн цомын 5 удаагийн аварга болж, энэ үзүүлэлтээр эмэгтэй багийнхаа амжилттай тэнцсэн байна.

Шинжээчид Хятадын эмэгтэй болон эрэгтэй багуудыг шагналт байрын төлөө өрсөлдөхүйц гэж үнэлж байсан бөгөөд уг хүлээлтийг давуулан биелүүлж, хоёрдугаар байрт шалгарч, FIBA 3х3 Азийн АШТ-ий түүхэн дэх хамгийн сайн амжилтаа үзүүллээ. Түүнчлэн, эрэгтэй багийн хувьд алтан медаль хүртэхэд ердөө нэг шидэлт дутсан юм.

               

Хятадын эмэгтэй баг хагас шигшээд Австралийн шигшээ багт 15:21 харьцаагаар ялагдсан ч гуравдугаар байрын төлөөх тоглолтод Филиппиний багийг хөнгөхөн ялж (21:11), хүрэл медаль хүртлээ. Гайхах зүйлгүйгээр, Хятадын шигшээ багийн тамирчид Сингапур дахь тэмцээнээс хоёр иж бүрэн медальтай буцсан нь Хятадад 3x3 сагсан бөмбөг хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм.

Энэхүү тэмцээнд финалд шалгарсан Японы эмэгтэй шигшээ багийг онцлохгүй өнгөрч болохгүй. Япон охид өмнөх хоёр удаагийн FIBA 3x3 Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан Шинэ Зеландын багийг буулган авч медалийн тавцнаас түлхэн унагасан.

Харин Японы эрэгтэй баг 2018 оноос хойш анх удаа FIBA 3x3 Азийн цомын хагас шигшээд шалгарсан нь бас өндөр үнэлэгдэх үр дүн юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод япончууд Шинэ Зеландын залууст 18:21 харьцаагаар ялагдсан. Эмэгтэй, эрэгтэй аль аль баг нь шилдэг 4-т багтсан нь Азид өрнөж буй Японы 3х3 сагсан бөмбөгийн хувьд томоохон амжилт юм.

Манай багийг FIBА 3х3 АШТ-ий хагас шигшээд дор хаяж шалгарна хэмээн шинжээчид үнэлж байсан хэдий ч эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд маань шөвгийн наймд ялагдал хүлээж, тавдугаар байрт шалгарсан нь олон үзэгчдийг гонсойлгосон үр дүн боллоо.

Тэмцээнийг зохион байгуулсан Сингапурын багууд тивийн шилдэг багуудтай эн зэрэгцэн өрсөлдөж чадсангүй хөвгүүд 7-р байр, охид 11-р байрт орсон бол, Филиппиний эмэгтэй баг дарааллан гурав дахь удаагаа FIBА 3х3 Азийн цомд оролцож, анх удаа хагас шигшээд шалгарсан нь анхаарал татсан шуугиант амжилт байлаа.