Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Хөдөө, аж ахуйн салбарын бодлого, шийдвэр, хөтөлбөр, зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа нь ач холбогдолтой гэж тэд дүгнэжээ.
Өмнөговь аймагт тус аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Чинээлэг малчин өрх”, “Нутгийн үйлдвэрлэгч” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж, энэ хүрээндээ:
• Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хувийн хэвшлийг дэмжих
• Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлэх
• Өмнөговь аймгийн эдийн засгийг уул уурхайгаас гадна эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, боловсрол, шинжлэх ухаан технологи зэрэг олон тулгуурт бүтэцтэй болгох
• Өмнөговь аймгийн зөөлөн, хатуу дэд бүтцийг хөгжүүлэх замаар аймгийн бизнесийн орчныг сайжруулж, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийг бий болгох зэрэг зорилт тавин ажиллаж байгаа юм.