Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 360 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3460 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 272 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1520 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

БАЯЛГАА ХАРАМЛААГҮЙ, ЗАМАА Л БАРЬ

НИЙТЭЛСЭН: 2019-02-26 16:12 GMT+8

Өмнөговь аймаг байгалийн баялаг ихтэй нутаг. Өмнөговь аймагт сүүлийн 15 жил уул уурхай эрчимтэй хөгжихийн зэрэгцээ уул уурхайн сөрөг нөлөөлөл ихэсч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа билээ. Хариуцлагатай уул уурхайн асуудал байнга хөндөгдөж байдаг асуудал. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 13 уул уурхайн компани олборлолт явуулж байна. Өмнөговь аймаг, сумдын үеийн удирдлага, нутгийн иргэдийн зүгээс уурхайнуудыг нийгмийн хариуцлагын зөв оновчтой, урт хугацааны бодлого гарган аймаг, сумтай хамтран ажиллах орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ажиллахыг шаардаж ажиллаж ирсэн юм. Гэвч тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд нийгмийн хариуцлага, аймаг, сум орон нутагтай хамтын ажиллагаа нь харилцан адилгүй байсаар байна. Жишээлбэл Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК, "Оюутолгой" ХК, "Эрдэнэс тавантолгой" зэрэг компаниуд аймаг, орон нутагтай  хамтран ажиллах гэрээ байгуулан, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж боловч зарим уурхай, тэр дундаа баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллах талаар учир дутагдалтай байсаар өнөөдрийг хүрчээ.

Уурхайнуудын хариуцлагагүйн хамгийн тод жишээ нь баруун бүс нутгийн замбараагүй зам. Өмнөговь аймгийн баруун бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монголын алт” компани, “Өсөх зоос” ХХК, “Нарийн сухайт Чинхау” МАК, “Өмнийн говийн элс” ХХК, “Жавхлант орд”, “Терра энержи” Сауд гоби коал транс зэрэг уул уурхайн компаниудын хүнс, хоол, тэсэрч дэлбэрэх, шатах тослох, материалыг зөөдөг хүнд даацын машинууд дуртай газраар зам гаргаж явснаар 50 гаруй км өргөн салаа замууд үүсгэж, малчдын худаг, усыг дайрч, мал бэлчих, хүн амьдрах аргагүй болгоод байгаа билээ.
Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумын малчид, иргэд орон нутгийн удирдлагаар дамжуулан уурхайн удирдлагуудад олон салаа замыг цэгцэлж, сайжруулсан шороон зам засч нэг замаар тээвэрлэлтээ хийхийг удаа дараа санал хүсэлт хүргүүлсэн боловч “илжигний чихэнд ус хийсний адил” гэгчээр таг чиг байсаар өнөөдрийг хүрсэн. Уул уурхайн сөрөг нөлөөллөөс болж говь нутаг өдрөөс өдөрт цөлжиж, уух ус, ургамал ногоо ховордож, мал бэлчих, хүн амьдрах нутаггүй болж буйд говийн ард түмний тэвчээр алдарч, Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай сумын малчид, иргэд 9 дүгээр сарын 3-ны өдрөөс Баяндалай сумын Хөнхөр хацавч хэмээх газар уурхайнуудын том оврын машинуудын замыг хааж тэмцлээ эхлүүлжээ.
Малчид, иргэдийн уурхайнуудад тавьж буй гол шаардлага нь уурхайнуудыг өөрсдийн техник, хүч, хөрөнгөөр батлагдсан замын трассын дагуу 140 км сайжруулсан замыг барьж, зөвхөн нэг замаар  том оврын автомашинууд зорчуулахыг шаардаж байгаа юм. 

9 дүгээр сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын удирдлагуудын хамт Хөнхөр хацавч очиж, тэмцэл хийж буй малчид, уурхайн төлөөлөлүүдтэй уулзаж санал солилцон малчид, иргэдийн шаардлага, тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 
Энэ уулзалтын үеэр нутгийн иргэд малчдын зүгээс зам хааж иргэд тэмцээд 7 хоног өнгөрч байгаа хэдий ч уурхайн удирдлагууд нутгийн иргэдийн саналыг хүлээн авахгүй, зам барих тухай болон говь нутгийн унаган байгалийг хамгаалах талаар ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй байгаа бөгөөд зарим нэг уурхайн машинууд хаасан хаалтыг дайрч тээвэрлэлтээ үргэлжүүлж байгаад нутгийн иргэд, малчид бухимдалтай байгаагаа дуулгаж байлаа. Мөн малчид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт уламжилж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, БОАЖ- ын сайдтайгаа хамт ирж говийн хөрс, малын бэлчээр хэрхэн сүйтгэгдсэн, малчдын амьдрах орчин ямар байгаатай өөрийн биеэр ирж танилцахыг уламжилж өгөхийг аймгийн Засаг даргаас хүсч уурхайнууд 140 км сайжруулсан шороон зам барих гэрээ хэлэлцээр хийтэл энэхүү тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Харин баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын зүгээс малчдын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын Ерөнхий сайдад энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, энэ тэмцлийг дэмжиж зохион байгуулахад оролцсон аймаг, сумдын удирдлагуудад хариуцлага тооцож өгнө үү хэмээн хүсэлт явуулжээ. Нутгаа хамгаалан тэмцсэн нутгийн иргэдийн тэмцлийг үгүйсгэж, бидний ажил орлого хэцүүдлээ гэж Ерөнхий сайдад хов хүргэн, малчдын тэмцлийг төрийн хүчээр тараалгаж, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахыг санаархаж буй уурхайн эздүүдийг увайгүй үйлдлийг бид харлаа. 

Энэ бүхэнд арав гаруй жилийн тэртээ улс орны хөгжилд хэрэгтэй гэж говийн хүний уужуу сэтгэлээр уул уурхайнханг хүлээн авч өгөөмөр сэтгэлээ гарган үүцээ дэлгэсэн Өмнөговьчуудын буруу юу, шунал нь дэндсэн уурхайн эздүүдийн буруу юу. Уул уурхайн балгаар өсч төрсөн нутаг, үр хойчдоо өвлүүлэх нутаг минь өдрөөс өдөрт цөлжиж, дахин давтагдашгүй говийн унаган байгаль минь  сүйтгэж, таван хошуу мал нь тааваараа бэлчих газаргүй болсон энэ цагт уурхайн эздүүдээс хариуцлага нэхэж, хатуу үгээ хэлэх цаг болжээ.