Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Монгол банк нь хамтын ажиллагааны хүрээндээ иргэд, олон нийтэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдээллийн төвийг тус аймгийн Даланзадгад хотод нээж, 2025 оны 04 сарын 15-ны өдөр ёслолийн арга хэмжээ боллоо.
Улсын хэмжээнд анх удаа орон нутагт санхүүгийн боловсролын мэдээллийн төвтэй болж байгаагаараа онцлог юм.
Тус төв нь иргэдэд хувийн болон өрхийн төсөв санхүүгээ зөв удирдах, хуримтлалын ач холбогдол, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах зэрэг мэдлэг мэдээллийг түгээхээс гадна, хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэгийг бага наснаас нь олгох зорилготой юм байна.