Монголын урчуудын эвлэлийн 120 гаруй гишүүн зураач, уран бүтээлчдийн 150 гаруй бүтээлээс бүрдсэн “Хавар” үзэсгэлэн Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн 7 хоногийн хугацаанд уран зураг сонирхогчдын мэлмийг баясгах юм.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлчдийн үнэт зүйлс, ур чадвар, гүн ухааныг шингээсэн үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг агуулсан бүтээлийг сурталчлан таниулах, соёлын болоод оюун санааны ураар илэрхийлэх бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, салбарын уран бүтээлчдийг дэмжих, нийгэм олон нийтэд урлагийн боловсрол түгээх зорилготой байна.