Энэ оны 1-3 дугаар сарын буцаан олголтыг өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох хуваарьтай юм.
Түүнчлэн иргэд маань НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх байдлаар төлбөр төлөх бол цахимаар хандах, мөн аппликейшнээр төлөх хүсэлт илгээх боломжтой юм.