Өмнөговь аймаг орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх зорилгоор агаарын тээврийн “Геосан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээний хүрээнд доорх үнийн тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.
✅Өндөр настан 99.000₮
✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 99.000₮
✅Өвчтөн 99.000₮
✅Хүүхэд 2-12 нас 89.000₮
✅Аймгийн иргэд 149.000₮
✅Бүртгэлгүй иргэд 480.000₮
Энэхүү үйлчилгээг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх, зорчигч иргэд цаг зав хэмнэх зэрэгт ач холбогдолтой байдаг юм байна.
Гэрээт нислэг 2025 оны 05-р сарын 06-ны өдрөөс эхэлнэ гэжээ.
.