Говь нутгийн бахархал болсон тэмээн сүргийг өсгөн хамгаалах, тэмээний амьдын үнэлэмжийг дээшлүүлэх шилдэг менежмент бий болгох үүднээс Түмэн тэмээний баярыг 1997 оноос зохион байгуулж ирсэн билээ. Эдүгээ 28 жилдээ зохион байгуулагдаж буй Түмэн тэмээний баяр уламжлал ёсоор 2019 оны 3 сарын 06, 07-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болно.
Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, хамгийн том эвентүүдийн нэг "Түмэн тэмээний баяр"-ыг энэ жил Өмнөговь аймгийн "Тэмээн соёл-Уралдааны холбоо", Өмнөговь аймгийн аялал жуулчлалын байгууллагууд, Өмнөговь аймгийн ЗДТГазар, БОАЖЯ, нутгийн иргэд санхүүжүүлэн дэмжиж Булган сумын ЗДТГ, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны ажилтнууд удирдан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Монгол ахуйн гайхамшгийн илэрхийлэл болсон түмэн тэмээний баяраар хурдан тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос шалгаруулах гээд олон арга хэмжээ зохион байгуулагдаж ажээ