Тус аймгийн Засаг дарга Н.Энхбат нь үйл ажиллагааныхаа “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн тайлангийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээ нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж, Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, агентлагууд өөрсдийн ажил үйлчилгээг мөн танилцуулсны зэрэгцээ, төрийн нэг цэгийн үйлчилгээг нийт 24 байгууллага үзүүлж ажилласан нь, иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолжээ.
Орон нутгаас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой зарлагдсан төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үр дүнгээ бодитоор танилцуулсан онцлогтой арга хэмжээ болжээ.




