Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тус хурлаас 2020-2024 онд батлан хэрэгжүүлсэн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг “Систем арт венчурс” ХХК-аар гүйцэтгүүллээ. Тус компанийн шинжээчид 3 сарын хугацаанд ИТХ-ын 2020-2024 онд баталсан уул уурхай, хүнд үйлдвэрлэл, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар, Зам тээвэр, эрчим хүч, барилга, дэд бүтэц, хот байгуулалт, газрын харилцааны салбар, Байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын салбар, Төрийн захиргааны байгууллага, төсөвт байгууллагуудад чиглэн гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлсэн тайланг аймгийн ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ, холбогдох агентлагийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
