Монгол Улсад Хүүхдийн байгууллагын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Даланзадгад хотноо болж өндөрлөлөө. Энэхүү ойд аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжил, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн бодлогын хөтөлбөрийг танилцуулж, хүүхдийн төлөөх үйлсэд гар бие оролцож буй үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд хамгааллын багийнханд баярын мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг дарга, аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Н.Энхбат аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, тус байгууллагын дэргэдэх түр хамгаалах төвд хоёр автомашин гардуулав.