Аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмч, сувилагч нарыгаа сургах, БОЭТ-д хавдрын хими эмчилгээний тасгийг нээн ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Жил бүр зохион байгуулагддаг "Хавдрын эсрэг-2025" аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төв болон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарын хамтарсан баг 9-сарын 25-27-ний өдрүүдэд үзлэг оношилгоо зохион байгуулж байгуулсан бөгөөд тус аян Өмнөговь аймагт 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хорт хавдрын сэжигтэй болон хянах шаардлагатай тохиолдлуудыг эрт илрүүлэн, цаашид эмчилгээ, хяналтад хамруулах нөхцөл бүрдүүлсэн нь олон хүний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж иржээ. Энэ удаагийн үзлэгт 705 иргэн хамрагдаж хавдрын хяналтын үзлэг, дуран, компьютер томограф оношилгоо болон эс, эдийн шинжилгээ хийгдлээ. Үзлэгээр хавдрын урьдал сэжигтэй тохиолдол, шинээр илэрсэн хавдартай 12 иргэнийг Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад, 223 иргэдийг анхан шатны эмчийн хяналтад шилжүүлжээ.