Аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний хөдөлмөр эрхлэлт, хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих “Жаргалан” төв, Цогт-Овоо, Сэврэй суманд ахмадын өргөөг ашиглалтад оруулсан бол Даланзадгад, Ханбогд суманд ахмадын сувилал баригдаж байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд 182 ахмадын төслийг 282 сая төгрөгөөр дэмжин ажиллаж байна.
