Говийн бүсийн боловсролын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Алтан зул - 2025” наадам Дорноговь аймгийн Сайншанд хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадамд говийн бүсийн аймгуудын боловсролын байгууллага, 250 гаруй багш нар 9 номинацад өрсөлдөж Өмнөговьчууд 3 номинацийн шилдэг болж чадлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн хүүхэд хамгааллын баг Говийн бүсийн шилдэг хүүхэд хамгааллын баг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV дүгээр сургуулийн дотуур байр “Шилдэг дотуур байр”-аар, Ханбогд сумын 1 , 2-р сургуулийн Англи хэлний багш нарын бүлэг “Шилдэг мэргэжлийн бүлэг”-ээр тус тус шалгарч “Алтанзул-2025” цомын эзэд боллоо.
