Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн XXIII олимпиад 2025 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад Улаанбаатар хот, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн 27 сургуулийн 570 гаруй суралцагч оролцсон бөгөөд Өмнөговь аймгаас 104 багш, суралцагчид амжилт дүүрэн оролцлоо. Тус олимпиадад Даланзадгад сумын 3-р сургуулийн 11-р ангийн суралцагч Э.Тэргэлсаран Алтан медаль, Даланзадгад сумын 2-р сургуулийн 6-р ангийн суралцагч Н.Түвшинбаяр хүрэл медаль, Даланзадгад сумын 5-р сургуулийн 5г ангийн суралцагч Ө.Мөнх-Од хүрэл медаль хүртсэн бол нэрэмжит шагналаар Даланзадгад сумын 1-р сургуулийн 7-р ангийн суралцагч Э.Хүслэн, Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн суралцагч Б.Цэлмүүнцаг нар хүртлээ.