Говийн болон зүүн бүсийн аймгуудын аварга тогооч, зөөгч шалгаруулах “Буурч цом-2025 ” ажил мэргэжлийн ур чадварын уралдааны 2025 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг уралдаанд говийн бүсийн 5 аймгийн 150 гаруй тогооч ур чадвараараа өрсөлдлөө. Ур чадварын уралдаанд 14 төрлийн номинацаар шалгаруулалт явагдаж Өмнөговь аймгийн тогоочдын баг тэргүүн байрт шалгарч, “шилдэг зохион байгуулалттай аймаг”-аар Сүхбаатар аймаг шалгарлаа. “Буурч цом-2025” уралдааны үеэр Цайны ёслол, Мастер тогооч нарын бэлтгэсэн хоолны амтлагаа, Мастер класс сургалт, орон нутгийн идээ ундааны үзэсгэлэн зэрэг иргэд, олон нийтэд зориулсан олон арга хэмжээ боллоо.
Эрт үеэс уламжлагдан ирсэн Монгол цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цайны ёслол” арга хэмжээнд аймаг бүр нутгийнхаа хөрсөнд ургасан эмт ургамал, онцлог амттангаар баяжуулсан цайгаар өв соёл, уламжлалаа сурталчлан өрсөлдсөн нь арга хэмжээний онцлох хэсэг байв. Иргэд, олон нийтэд цайны ёслолын уламжлал, утга учрыг танилцуулахын зэрэгцээ өглөөний цайны амтлагаа, “Гурван сайхан” ууландаа цайны дээж өргөх ёслолыг зохион байгууллаа. Мөн уралдааны үеэр мастер тогооч нар говийн хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, говийн малын махаар хийсэн ногоотой шөл буюу “Ургацын далай”, плов зэрэг хоолыг хийж 1500 гаруй иргэдэд амтлуулан үйлчилсэн байна.
Буурч-2025” уралдааны үеэр уг уралдаанд оролцож буй говийн бүсийн 150 гаруй тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Оюутолгой” ХХК болон катерингийн үйлчилгээ эрхэлдэг “BLUEFIN” ХХК хамтран мастер класс сургалт, аймаг бүр өөрийн нутаг нутгийн уламжлалт идээ, хүнсийг бэлтгэн, зочдоо дайлж, нутаг орноо сурталчлан өрсөлдсөн нь үзэсгэлэнг зохион байгуулсан нь үр өгөөжтэй арга хэмжээ болсныг зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс дүгнэлээ.
