Монголын бүх ард түмний спортын XVI дугаар их наадмын пара хөнгөн атлетикийн спортын наадам 2025 оны 9 дүгээр сарын 14–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийн 432 гаруй тамирчид оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн 15 сумаас 40 гаруй тамирчин амжилттай оролцож, бахдам амжилт үзүүллээ.
Пара хөнгөн атлетикийн төрөлд:
• F-32-51 ангилалд А.Мөнхбат алтан медаль,
• F-40-41 ангилалд бөөрөнцөг шидэлтээр Ц.Эрдэнэтөгс мөнгөн медаль,
• F-40-41 ангилалд зээрэнцэг шидэлтээр Л.Номинзул мөнгөн медаль тус тус хүртлээ.
Пара волейболын төрөлд:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эрэгтэй, эмэгтэй багууд (нийт 16 тамирчин) багаараа аваргын алтан медаль хүртэж, 2026 оны Пара олимпийн 35 жилийн ойн арга хэмжээнд оролцох батламжийг гардан авлаа.
Энэхүү тэмцээнд оролцох боломжоор бүрэн хангаж, бүх талаар дэмжин ажилласан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын Тамгын газар, болон Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.


