“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад суманд Дулааны станц, Олон улсын нисэх онгоцны буудал, ШУТИС-ын оюутны хотхон цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мега төслүүдийг нэг олон улсын 4D ангиллын нисэх буудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр орон нутгийн болон Засгийн газар орон нутгийн түвшинд бодлого гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 10-р сарын 11-ний өдөр Даланзадгад суманд Засгийн газар, орон нутгийн хамтарсан уулзалт боллоо. Уг уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Бүгд Найрамдах Чех Улсын “Transcon” компанийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар олон улсын нисэх буудлын төслийн хэрэгцээ шаардлага, үр өгөөж, төслийн техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж санал солилцжээ.
