Өмнөговь аймгийн ИТХ-аар нь говь нутгийн усны хомсдолыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, мал аж ахуй болон орон нутгийн иргэдийг ундны усаар хангах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд зорилгоор Бэлчээр усжуулалтын 2-р аяныг хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 15 сумын нутаг дэвсгэрт инженерийн хийцтэй 30 худгийг шинээр гаргаж, 9 суманд инженерийн хийцтэй 13 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр 15 сумын 89 малчин өрхийн 63.4 мянган толгой мал найдвартай усны эх үүсвэрээр хангагдаж, бэлчээрийн усан хангамж 64 хувьд хүргэлээ.
