Даланзадгад сумын Засаг даргын "Өсөлттэй Даланзадгад хот" хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн иргэдийн хөгжлийн төв болгон байнгын ажиллагаатай болгох ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Зүүн сайхны 5 дугаар багийн төвд DZ-5 ширээний теннисний клубийг байгуулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Тэнгисийн дэмжлэгээр тохижуулан 10-р сарын 26-ны өдөр нээлт хийлээ. Уг клубт 5-р багийн иргэдэд мэргэжлийн багш, дасгалжуулагчтай сургалтыг 7 хоногт 2 удаа, өсвөрийн болон насанд хүрэгчдэд зориулсан секц дугуйланг тогтмол зохион байгуулах ажээ.
Даланзадгад сумын ЗДТГ, Аймгийн Ширээний теннисний холбоо хамтран DZ-5 клубийн нээлтэд зориулсан тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд Улаанбаатар хот, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Хүрмэн, Номгон, Сэврэй, Ханбогд сумаас 90 гаруй тамирчид 2 насны ангиллаар өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний дүнгээр :
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД:
1-р байр Б.Даваадорж
2-р байр Э.Хатанбүүвэй
3-р байр Э.Сандуйжав
4-р байр Г.Ууганбаяр
5-р байр Т.Батжаргал
5-р байр Ө.Золбоо
5-р байр А.Мөнх-Өлзий
5-р байр Д.Галхүү
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:
1-р байр У.Мөнхшүр
2-р байр С.Мөнхсумьяа
3-р байр Г.Түвшинбаяр
4-р байр М. Долгорсүрэн
5-р байр Б.Гаваасүрэн
5-р байр Л.Бурмаа
5-р байр Т. Мөнхшүр
5-р байр Д.Отгонбаяр
АХМАД НАСНЫ АНГИЛАЛД ЭРЭГТЭЙ;
1-р байр Н. Галпүрэв
2-р байр Р. Гаадан
3-р байр П. Уламбаяр
4-р байр Б. Дорж
АХМАД НАСНЫ АНГИЛАЛД ЭМЭГТЭЙ;
1-р байр Г.Хандармаа
2-р байр Л.Бурмаа
3-р байр П.Оюунчимэг