Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаараа хамгийн их хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг хийсэн аймаг бөгөөд “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд сумын төвүүдийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох дэд бүтцийн томоохон зорилтыг хэрэгжүүлж байна. Даланзадгад сумаас Номгон сумын чиглэлийн хатуу хучилттай замын зураг төсвийг гаргаж, замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Даланзадгад сум талаас хатуу хучилттай замын ажлыг эхлүүлж, тус чиглэлийн 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх бартаа ихтэй зорчиход хүндрэл үүсдэг хэсэгт хучилттай авто зам, гүүр баригдаж ашиглалтад орлоо.
