Аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, яаралтай тусламжийн үйлчилгээг олон улсын стандарт нийцүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тоноглогдсон автомашин бүхий “Нүүдлийн клиник” -ийг шийдвэрлэж, аймгийн Засаг дарга Н.Энхбат 11-р сарын 01-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө.
Энэхүү Нүүдлийн клиник нь дуран, зүрхний бичлэг, нүдний үзлэгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй бөгөөд ходоодны дуран, дотрын эхо, зүрхний цахилгаан бичлэг, нүдний үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, жирэмсний хяналтын үзлэг хийж, илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг багийн төв, малчны хотонд хүргэж ажиллах юм. Мөн тусгай хэрэгтэй иргэдэд зориулсан лифттэй төдийгүй интернэтийн старлинк төхөөрөмжөө ашиглан иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ, лавлагааг өгөх боломжтой юм.