Ням гариг 2026/09/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 532 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО

НИЙТЭЛСЭН: 2025-11-14 10:31 GMT+8

Өмнөговь аймаг хүүхэд, залуучуудыг спортоор хичээллүүлэх багийн спортыг хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс онцгой анхаарч, спорт зал, сургуулиудын гадна талбай, гэр хороолол, сумын төвүүдэд  хөл бөмбөг, сагсан бөмбөгийн стандартын талбайн бүтээн байгуулалтыг тасралтгүй хийхийн зэрэгцээ аймгийн ИТХ-аас спортын баг тамирчдыг урамшуулах журмыг батлан хэрэгжүүлж байгаа юм. Орон нутгийн эдгээр бодлого, дэмжлэгийн үр дүнд Өмнөговь аймгийн спортын холбоодын үйл ажиллагаа сайжирч багийн спорт эрчимтэй хөгжиж, тус аймгийн тамирчид улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасаар байгаа билээ. Өмнөговь аймаг стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг бүтээн байгуулалтыг хамгийн их хийсэн аймаг төдийгүй  хөл бөмбөгийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоогоороо улсдаа дээгүүр ордог аймаг болсон юм.

Өмнөговь аймгийн Хөл бөмбөгийн холбоо нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг холбоодын нэг бөгөөд олон зуун хүүхэд багачуудыг хөл бөмбөгийн спортоор хичээллүүлэн улс, бүсийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцуулж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны футзалын тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулан хөл бөмбөгийн спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа спортын холбоо юм. Тус холбооны тэргүүлэгчдийн хуралдаан 2025 оны 11-р сарын 13-ны өдөр хуралдаж, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж холбооны тэргүүнээр Даланзадгад сумын Засаг даргын орлогч Ө.Хосбаярыг сонголоо. Дашрамд дурдахад Өмнөговь аймагт хөл бөмбөгийн  спортыг хөгжүүлэхэд  үнэтэй хувь нэмрээ оруулсан хүний нэг бол хөл бөмбөгийн спортын мастер Н.Намхайнар агсан бөгөөд  аймгийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг “Гурван сайхан” нисэх буудлын нэрэмжит болгон анхлан эхлүүлж байсан нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ.