Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 320 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 360 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3436 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 272 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1464 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО

НИЙТЭЛСЭН: 2025-11-01 10:35 GMT+8

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлдэг билээ. 10 гаруй жилийн өмнөөс Монгол улсад хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, Монгол банк, арилжааны банкууд иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын үр өгөөжийн талаар мэдлэг олгох ажлуудыг зохион байгуулдаг юм. Энэ жил тус аяныг “Хуримтлалаараа мөрөөдлөө бүтээе“ уриан дор хүүхэд багачуудад хуримтлалын ач холбогдол, түүнийг дадал болгох нөлөөллийн ажлыг орон даяар зохион байгуулсан байна.

Энэхүү аяны хүрээнд Өмнөговь аймгийн Монгол банк, арилжааны банкны салбарууд хамтран 15 сумын 20 сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд зэрэг 1,804 иргэн, хүүхдүүдэд хуримтлалын ач холбогдлын талаар сургалт, мэдээлэл өгч, Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ-аас хүүхдүүдийн дунд санхүүгийн боловсролын чиглэлээр уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Тус аяны  хаалтыг Даланзадгад суманд зохион байгуулж,  "Хадгаламж өлсөхөөс эхэлдэг" номын зохиолч Лектор Г.Мөнгөн “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” сэдвээр илтгэл танилцуулж, аяны хүрээнд зохиогдсон тэмцээн, уралдааны шагналыг гардуулжээ. Даланзадгад сумын ЕБС-иудын санхүүгийн боловсролын үе тэнгийн клубийн сурагчдын дунд зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээнд 3-р сургуулийн санхүүгийн боловсролын клубийн “Didiffereci” баг тэргүүн байр,  1-р  сургуулийн санхүүгийн боловсролын клубийн  "Санхүүч ботго" баг дэд байр,   4-р сургуулийн "Цаглашгүй хөгжил"  баг гутгаар байрт шалгарсан байна.

    

Өмнөговь аймгийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний видео бичлэг бүтээх  уралдаанд: Даланзадгад сумын 1-р сургуулийн санхүүгийн боловсролын клубын "Санхүүч ботго" багийн бүтээл тэргүүн байр,  Даланзадгад сумын 1-р сургуулийн 12а ангийн “Гэрэл түгээгчид” багийн бүтээл дэд байр,  Даланзадгад сумын 4-р сургуулийн санхүүгийн боловсролын клубын "Цаглашгүй" багийн бүтээл гутгаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ. Аяны хүрээнд насанд хүрсэн иргэдийн дунд зохион байгуулсан “Эсээ” бичлэгийн уралдаанд аймгийн номын сангийн дарга А.Одончимэгийн “Хуримтлал - бидний гэр бүлийн түүх” бүтээл, Даланзадгад сумын нийгмийн ажилтан Ү.Солонгын "Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе" бүтээл дэд байр, Даланзадгад сумын 2-р багийн ИНХ-ын дарга Б.Энхболдын "Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе" бүтээл гутгаар байрт шалгарсан байна.