Өмнөговь аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд "Говийн оюу" хөгжлийн сангийн санхүүжилтээр тус аймгийн Баян-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих төслийг эхлүүллээ. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга О.Оргилсайхан, Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү, “Оюу толгой” компанийн Орон нутгийн дэмжлэг, түншлэл хариуцсан менежер С.Дорждэрэм болон тус сумын цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Дашрамд дурдахад “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Баян-Овоо суманд 10 ортой хүн эмнэлгийн барилга, сумын төвийн хагас автомат уурын зуух, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг орон нутгийн хөгжлийн дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг нийт 8.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.