Ням гариг 2026/09/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 532 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

НИЙТЭЛСЭН: 2025-11-10 10:59 GMT+8

Тавантолгой компанийн нэрэмжит "Намрын отго харваа" 11-р сарын 8-9-ний өдрүүдэд Даланзадгад суманд болж өндөрлөлөө. Тус компани Монгол үндэсний өв соёл болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилгоор “Намрын отго харваа"-г 39 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн отго харваанд  30 багийн 240 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Багийн хуруу харваанд Даланзадгад сумын Б.Амаржаргал ахлагчтай "Үнэт өв" баг тэргүүн байрт, Цогтцэций сумын залуу харваач С.Тулгахүү ахлагчтай баг дэд байрт, Ханбогд сумын Монгол Улсын гарамгай мэргэн,  Ханбогд сумын шагайн салбар зөвлөлийн тэргүүн Д.Банзрагч ахлагчтай баг гутгаар байрт шалгарав.

Хурууны хувийн цуваа харваанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Аймгийн гоц мэргэн Э.Энхбат тэргүүн байр, Өмнөговь аймгийн ХЖТ-ын залуу харваач Б.Баасандорж дэд байр, Ханбогд сумын Монгол Улсын гарамгай мэргэн,  Ханбогд сумын шагайн салбар зөвлөлийн тэргүүн Д.Банзрагч гутгаар байр тус эзэллээ.

Ахмадын чавх харваанд МУ-ын харьшгүй мэргэн Д.Цогбадрах ахлагчтай баг тэргүүн байр, Цогтцэций сумын ахмад харваач  Г.Түмэнбаяр ахлагчтай баг дэд байр, МУ-ын харьшгүй мэргэн М.Бат-Очир ахлагчтай баг гутгаар байрт шалгарсан байна. Чавх харвааны хувийн цуваа харваанд Номгон сумын харьяат, Аймгийн гоц мэргэн С.Очирсүрэн тэргүүн байр, Цогт-Овоо сумын ахмад харваач Г.Бямбадорж дэд байр, Цогтцэций сумын ахмад харваач С.Адьяабат нар гутгаар байр эзэллээ.

Энэ жилийн намрын отго харвааны үеэр Тавантолгой ХК-ийн ажилтан,  Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгч, Монголын шагайн харвааны холбооны шүүгчдийн зөвлөлийн ахлагч, улсын шүүгч Цэдэвсүрэнгийн Одсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж МУ-ын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, Монгол Улсын Гарамгай Мэргэн Ж.Баасанхүүг Спортын мастер цолоор  шагналаа. Мөн компанийн ахмад уурхайчин, шагайн харвааны ахмадын багийн ахлагч Ш.Жаргалсайхан, Ч.Баяраа нар Монгол улсын Харьшгүй мэргэн цол хүртсэн байна.