Ням гариг 2026/09/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 532 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ

НИЙТЭЛСЭН: 2025-11-06 11:07 GMT+8

Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр"-ийн зорилтыг ахиулан шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 91 дүгээр тогтоолоор “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0”-ийг баталсан юм. Тэгвэл энэхүү  “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” баримт бичгийн шинэчлэлийг нийтэд танилцуулах үндэсний форумыг  11-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү зорилтыг танилцуулах үндэсний форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

✅️NDC 3.0-ийн дагуу Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь буюу 24.7 сая тонн СО₂-эквивалентээр бууруулах зорилт тавьсан. Газар ашиглалт, ой, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар бууралтыг 46.3 хувь, харин олон улсын санхүү, технологийн дэмжлэгтэйгээр 52.8 хувьд хүргэх боломжтой гэж тооцоолж байна.

✅️Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд нийт 53.3 их наяд төгрөг (ойролцоогоор 14.8 тэрбум ам.доллар) шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон олон улсын эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд Уур амьсгалын ногоон сантай (GCF) идэвхтэй хамтран ажиллаж, 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.

 Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн хяналт-шинжилгээ, мэдээлэл, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан үндэсний платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд Монгол Улс нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Сингапур Улстай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Үүнтэй адил хэлэлцээрийг Швейцарын Холбооны Улстай COP30 бага хурлын үеэр байгуулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад хүлэмжийн хийн бууралтыг олон улсын зах зээлд арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшилд татах шинэ боломж нээж байгаа аж.

Форумын оролцогчид NDC 3.0-ийг зөвхөн уур амьсгалын зорилт биелүүлэх баримт бичиг бус, эдийн засгийн шинэчлэл, ногоон хөрөнгө оруулалт татах, инновац, технологийн хөгжлийг түргэтгэх чухал хөшүүрэг гэж үнэлэв.