Өмнөговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эд, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан мах, хүнсний ногоогоор хангах, мал эмнэлгийн үйл ажиллагааг төрөлжүүлэн өргөжүүлэх, хоёр бөхт тэмээг хамгаалан, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх зорилт дэвшүүлэн Хөдөө аж ахуйн салбарт 2025 оны 17,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.


