Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт хийх ажлын хүрээнд Өмнөговь аймагт ажиллаж, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр ойжуулалт, нөхөн сэргээлт, ус болон хөрсний нөөцийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, хөдөлгөөний хэрэгжилтийн бодит байдалд үнэлгээ хийжээ. Мөн цаашдын төлөвлөлт, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтод үр дүнтэй хүрэхийн тулд уул уурхайн салбарын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах бүтээлч шийдлүүдийг дэмжих чиглэлээр санал, зөвлөмжүүдийг мөн өгсөн байна.
