Даланзадгад суманд баригдах 50 МВТ-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор аймгийн үнэт цаас буюу бонд гаргахыг Монгол Улсын Засгийн газар энэ оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэр нь орон нутгийн дэд бүтцийн томоохон төслийг зөвхөн төсвийн хөрөнгөөс хамаарахгүйгээр, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг нээж өгсөн түүхэн чухал алхам болсон бөгөөд аймаг, орон нутгийн зүгээс үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.