Арабын Нэгдсэн Эмират Улсад 2025 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн “Говь Пантера” дэвжээний тамирчид амжилттай оролцлоо.
Залуучуудын ангилалд Даланзадгад сумын 3-р сургуулийн 11в ангийн сурагч Х.Мягмарсүрэн охидын 40 кг жинд хүрэл медаль, мастер ангилалд Ц.Баасанхүү -69 кг жинд алтан медаль хүртэж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгалаа.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, багш дасгалжуулагчийг тус аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан баяр хүргэж, дэлхийн чансаатай уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах журмын дагуу шагнаж урамшуулахаар шийдвэрлэжээ.