Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол"-ын арга хэмжээ болсон байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд 15-34 насны иргэдийг “Залуучууд” хэмээн үздэг бөгөөд улсын хэмжээнд нийт 1,014,000 залуучууд буюу хүн амын 28 хувь, харин Өмнөговь аймагт 22,421 залуучууд буюу 28.4 хувь нь дээрх насны бүлэгт багтаж байна.
Энэ жил 16 нас хүрсэн, иргэний андгай өргөх хүүхдүүдийн төлөөлөл Даланзадгад сумын 250 хүүхэд өнөөдөр Монгол Улсын Иргэний Андгай өргөлөө.
Мөн Цогтцэций Ханбогд Баяндалай Гурвантэс сумдад амьдарч байгаа 16 нас хүрч буй 241 хүүхэд “Иргэний Андгай” өргөсөн байна.
