“Эх оронч 10000” зорилтот төслийн хүрээнд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх сургалтыг Өмнөговь аймгийн Цэргийн штабаас Технологийн дээд сургууль, Политехникийн коллежийн оюутан залуусыг оролцуулан зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлаагаар хээржүүлж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд “Эх оронч Түмт” сургалт нөлөөллийн арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн бүрэлдэхүүн зэвсэг, техник хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг оюутан, залуучуудад танилцуулсан байна.
