Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар Өмнөговь аймгийн дунд сургуулийн бүх сурагчдыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах төсвийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа баталсан байна.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат хэлэхдээ: Улсын төсвөөр 1-5-р ангийг сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулдаг бол Өмнөговь аймаг 2021 оноос орон нутгийн төсвөөр 6-7-р ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулж ирсэн. Харин 2026 оноос 8-12-р ангийн сурагчдыг хамруулахаар орон нутгийн төсөвтөө тусгаж баталлаа. Хүүхэд багачуудынхаа боловсрол, эрүүл мэндийн төлөөх шийдвэрийг баталгаажуулсан тус аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчид та бүхэндээ баярлалаа гэжээ.