Монгол орны нүүдэлчин ахуйд зохицсон хоёр бөхт тэмээтэй холбоотой өв уламжлал, дэлхийд ондооших соёлыг таниулан сурталчлах 27 дахь удаагийн "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026" арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2026 оны 02-р сарын 06, 07, 08 өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо.
Энэхүү арга хэмжээ нь гадаад, дотоодын аялагчдын зорин ирж үзэж сонирхдог өвлийн хамгийн том арга хэмжээ хэдий нь болсон бөгөөд та бүхнийг "Түмэн тэмээний баяр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна.


