Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит, улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.
Тус барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Улсын харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, Улсын начин О.Түмэн тэргүүтэй бөхчүүд оролцсон бөгөөд хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн харьяат улсын заан Д.Анар түрүүлж, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан М.Баасанжав үзүүрлэж, Ховд аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн харьяат улсын харцага Э.Даш нар шөвгөрч үзэгч олноо цэнгүүлсэн байна.

