Одоогоос 34 жилийн өмнө 1992 онд Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн 76 хоногийн хугацаанд хэлэлцэн Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.
Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шударга ёсыг төлөвшүүлсэн энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Түүхэн энэ өдөр Өмнөговь аймгаа төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад депутат Б.Зандраа, Ж.Буд нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
