Өмнөговь аймагт говийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд ажиллаж, иргэдэд ажлын тайлангаа танилцуулахын зэрэгцээ Хаврын ээлжит чуулганаар УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдэд иргэдийн санал, санаачилгыг сонсох уулзалтыг зохион байгуулсан байна.
Даланзадгад хотод болсон уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж нар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.
