ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Агуу Их Цайны зам – XIII” олон улсын хүүхдийн урлагийн их наадамд Орос, Хятад, Монгол улсын нийт 800 гаруй хүүхэд оролцлоо.
Тус наадамд Өмнөговь аймаг, Монгол Улсаа төлөөлөн Хүүхдийн Ордоны “Гэрэлт-Ирээдүй 2”, “Гэрэлт-Ирээдүй 3” хамтлагууд ардын болон чөлөөт бүжгийн төрөлд амжилттай оролцож, амжилт үзүүллээ.
“Гэрэлт-Ирээдүй 2” хамтлаг
• Үндэсний бүжгийн төрөлд – Хүрэл медаль
• Орчин үеийн бүжгийн төрөлд – Алтан медаль
• Цомын эзэн боллоо.
“Гэрэлт-Ирээдүй 3” хамтлаг
• Үндэсний бүжгийн төрөлд – Мөнгөн медаль
• Орчин үеийн бүжгийн төрөлд – Мөнгөн медаль хүртлээ.

