Бүгд Найрамдах Индонез Улсын Бали аралд Зүүн өмнөд Азийн математикийн олимпиадын хоёрдугаар шатны тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 22 орны 1500 гаруй суралцагч оролцлоо.
Тус олимпиадад Өмнөговь аймгийн баг 60 гаруй суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, 1 алт, 2 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2026 оныг амжилттай эхлүүллээ.
Өмнөговь аймгийн нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн суралцагчид болон тэднийг бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч нартаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
