МУ-ын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан төрийн ажил үйлчилгээг сайжруулах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан сумдын дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Сум орон нутагтаа шинэлэг ажил хийж хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сахих, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн ажил үйлчилгээг ил тод нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох, төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн алба хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, санаачилгатай бүтээлчээр манлайлж ажиллахыг анхааруулав.