Өмнөговь аймагт 29 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй “Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээ буюу өвлийн аялал жуулчлалын хамгийн том эвентийн бэлтгэл ажил хангагдсан талаар зохион байгуулах комисс мэдээлсэн байна.
Мөн уг баяраар нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, хүрэлцэн ирсэн зочдод хүргэж, хотын аялалын тусгай автобусыг мэргэжлийн хөтөчтэйгөөр зохион байгуулахаар бэлтгэжээ.