Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол хэлний түүхэн хэл зүйн судлал, эртний бичгийн дурсгалын судлал, Монгол хэлний үгийн сангийн судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг туурвин хэл шинжлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Домийн Төмөртогоогийн нэрэмжит танхимыг Өмнөговь аймгийн “Төв номын сан”-д нээсэн байна.
Нээлтэнд УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон аймгийн удирдлагууд, номонд дуртай уншигчид өргөнөөр оролцжээ.
Говь нутгаас төрөн гарсан хэл шинжлэлийн нэрт эрдэмтний нэрэмжит танхимд түүний бүтээл туурвилууд, хэл шинжлэлийн судалгааны ном бүтээлүүд багтжээ.
