Монгол улсын аварга шалгаруулах “Мөсөн сурын харваа-2026” тэмцээн ийнхүү “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” арга хэмжээний нэг хэсэг болон өргөн дэлгэр эхэлж, 250 гаруй мөсний сурын харваачид 14 багт хуваагдан оролцож байгаагаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос 1 баг, мөн Америкийн Нэгдсэн Улсаас 1 харваач хүрэлцэн ирж, олон улсын чанартай өрсөлдөөн болж байна.
Мөн 2800 гаруй километр замыг туулан Баян-Өлгий аймгаас ирж оролцож буй 1 харваач мөсний сурын харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм байна.
