Уралдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Монгол улсын Алдарт уяач С.Галтын Шар тайлаг түрүүллээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Аймгийн Алдарт уяач А.Батзаяагийн Цахилгаан улаан, айргийн гуравт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Сумын Алдарт уяач У.Отгонсүхийн Халтар, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын Сумын Алдарт уяач Д.Бөхчулууны Бор, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сумын Алдарт уяач Э.Ганжигүүрийн Шар тайлаг хурдалж хурсан олныг баясгажээ.