“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” өвлийн эвент арга хэмжээний хөтөлбөрийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, малчид, иргэд, үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “ИНГЭНИЙ АЙРАГНЫ БАЯР-2026” уламжлалт арга хэмжээг 17 дахь жилдээ, 2026 оны 2 дугаар сарын 6-наас 8-ний өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгууллаа.
Ингэний айрагны баярын “Өсөлттэй-Өмнөговь-Нутгийн үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаанд 83 нэр төрлөөр 8 аймаг, нийслэл, 15 сумын 210 гаруй иргэн, аж ахуй нэгж сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал, газар тариалангийн чиглэлээр оролцож 300,0 сая гаруй төгрөгийн борлуулалтыг хийж, шилдгийн шилдгүүдээ тодруулж өргөмжлөл мөнгөн шагнал гардуулсан юм.
1.“Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум” -Номгон сум
2.“Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж”- Баяндалай сум, Наран баг
3.“Хамгийн олон нэр төрлийн, их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгж” -Гурвантэс сум, Б.Эрхэмбаяр
4.“Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”- Баяндалай сум Д.Энхгэрэл
5.“Шилдэг гар урлал” -Даланзадгад сум, Б.Болдмаа
6.“Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”- Баяндалай сум, Ч.Отгончимэг
7. “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” -Даланзадгад сумын “Солид партнерс групп” ХХК-ний ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний “Camwell” брэнд тус тус шалгарлаа.